Оффисийн тусгаарлах шилэн хана угсралт

 Шилэн тусгаарлах хана нь даацын бус хана (өөрийн жин дээр хананы ачаалал авахгүй) бөгөөд оффис,эмнэлэг,сургууль,хаус,үйлчилгээний байгууллагууд зэрэг бүх төрлийн албан тасалгаанд тохирсон өрөөг хэсэгчлэн хуваах интерьерийн хамгийн орчин үеийн сонгодог шийдэл юм.

Бид 2017 оноос хойш үйл ажиллагаагаа өргөтгөн оффисын тусгаарлах шилэн хананы/Partition/усгралт,засвар үйлчилээг явуулж эхэлсэн.Мөн 2019 онд партишн хананы шинэ загвар болох B=8 см материалыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.Манай компани нь оффисын шилэн хананы үндсэн болон туслах бүх төрлийн материалуудыг бөөний үнээр нийлүүж байна.
UB Glass бренд нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөрөмжийг ашиглан давхар шилэн хана болон дан шилэн ханыг бүх төрлийн загвараар таны ажлын байранд үнэ цэнэтэй үзэмжит орчинг бүрдүүлж өгөхөд бэлэн байна.
Партишн хана буюу тусгаарлагч шилэн хананы давуу талууд:
-Шилэн тусгаарлах хана нь өрөөг цэлгэр уудам харагдуулж тохилог орчныг бий болгож чаддаг.
-Шилний бэхэлгээ хүрээг хөнгөн цагаанаар амлуулж өгдөг учир маш сайн тогтвортой байлгахад тусалдаг.
-Архитектурын шийдлийн хувьд шилэн хана нь барилгын төлөвлөлтийг зөв зохион байгуулж,өрөөг цэлгэр уудам харагдуулхаас гадна бүх орон зайд ижил хэмжээтэйгээр гэрэлтүүлгийг түгээх боломжийг олгодог.
-Шилэн хана нь интерьер дизайнеруудын дунд маш алдартай ба хэмжээг өөрчлөх боломж болон загвар дизайны хүссэн шийдэл гаргах чадвар зэрэг нь тэдний талархалыг өргөнөөр хүртдэг.
-Байгалийн гэрэлтүүлэг нь өрөөний уур амьсгалыг бүхэлд нь өөрчилж чаддаг. Энэ нь хүмүүсийн хандлага болон ажлын бүтээмжийг дээшлүүлж хамт олонд эерэг нөлөө үзүүлдэг.
-Шилэн хуваалт нь ажлын байр эсвэл үйлдвэрлэлийн орон зайг шинэчлэх хялбар бөгөөд хямд төсөр арга гэдэгтэй хэн ч маргахгүй.

Top