Барилга угсралтын  ажлыг өргөгч крангүйгээр гүйцэтгэнэ гэвэл төсөөлөхийн аргагүй зүйл билээ. Орчин үед даац болон өргөх өндрийн хамгийн оновчтой харьцаа бүхий цамхагт кранууд хэдэн арван давхар хүртэлх өндөртэй барилгын хийц материалуудыг зөөвөрлөхөд голлох үүргийг гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажил эхлэхийн өмнө кран босгох шаардлагатай.

Манай улсад өргөн ашиглагдаж байгаа цамхагт төрлийн кранууд "өөрийгөө өндөрлөх чадвар"-тай байдаг. Энэ нь үндсэн эд ангиуд автокраны тусламжтай  угсрагдаж, цахилгаан монтаж хийгдсэний дараагаар өөрийгөө өндөрлөн угсрах ажил эхлэдэг байна. Цамхагт краныг технологийн дагуу угсрах үйл явцыг  дараах  бичлэгт үзүүлжээ. 

кранСонирхуулахад дэлхийн хамгийн том цамхаг краныг БНХАУ-д бүтээж 2015 оны 3 дугаар сараас ашиглаж эхэлсэн байна. Хөх мөрний гүүрүүдийн засварын ажилд зориулан Zoomlion компаний бүтээсэн D5200-240 загварын аварга кран 240 тонн хүртэл жинтэй ачааг 210 м өндөрт гаргах чадвартай юм. Зүйрлэвэл нас бие гүйцсэн 60 зааныг 70 давхар барилгын оройд нэгэн зэрэг гаргахтай ижил юм

. <iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/1NcBmLdd3yI" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

 

 


Top